Хүүхэд хамгаалал


Image

📚✨ “ЗАР, СОЛИЛЦ, ХАНДИВЛА” АЯН

🎒 Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан хүүхэд бүрт хэрэгтэй зүйлээ хүртээмжтэй авах боломж бүрдүүлэх зорилгоор “Зар, солилц, хандивла” аяныг зохион байгуулж байна.

📅 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдөр

⏰ 11:00–15:00 цагт

📍 Бүрэгхангай сумын Дандарын талбайд

Та бүхэн хүүхдийнхээ хэрэглэхээ больсон ч бусдад хэрэг болохуйц хувцас, гутал, хичээлийн хэрэглэлээ:

👕 ЗАРАХ – шинэ болон хэрэглэж байсан зүйлээ боломжийн үнээр худалдаалах

🔄 СОЛИЛЦОХ – хэрэглэж байсан хувцас, хэрэглэлээ хоорондоо солилцох

💚 ХАНДИВЛАХ – хэрэгцээтэй хүүхдэд үнэ төлбөргүй хүргэх боломжтой.

📌 АНХААРАХ ЗҮЙЛ

• Хувцас, хэрэглэл нь шинэ болон хэрэглэж байсан байж болно.

• Шинэ зүйлсийг зах зээлийн үнээс боломжийн үнээр худалдаалах боломжтой.

• Хэрэглэж байсан хувцас, хэрэглэлээ хоорондоо солилцож болно.

• Хандивлах зүйл нь заавал угааж, цэвэрлэсэн, бүрэн бүтэн, цаашид хэрэглэх боломжтой байхыг анхаарна уу.

📚 Хүүхдийн тань хэрэглэхээ больсон ч бусад хүүхдэд хэрэг болох сургууль, цэцэрлэгийн хувцас, гутал, цүнх, хичээлийн хэрэглэл байвал аянаар дамжуулан бусадтайгаа хуваалцаарай.

🤝 Иргэд та бүхнийг аяндаа өргөнөөр оролцож, хүүхэд бүр хэрэгтэй зүйлээ хүртээмжтэй авах боломж бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулахыг уриалж байна.

💚 ЗАРЪЯ • СОЛИЛЦЪЁ • ХАНДИВЛАЯ

✨ Хэрэгтэйг нь хэрэгтэй хүнд нь хүргэе

БҮРЭГХАНГАЙ СУМЫН ХАМТАРСАН БАГ

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх