Хөдөө аж ахуй

ӨВӨЛЖИЛТ, ХАВАРЖИЛТЫН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАЖ АЖИЛЛАЖ БАЙНА

Image

Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын хүрээнд сумын хэмжээнд өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэх, малчдын хэрэгцээг хангах зорилгоор Засаг даргын орлогч Э.Гэрэлт-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна.
Ажлын хэсгээс Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт үйлдвэрлэлийн зориулалтаар байгалийн хадлан бэлтгэж буй хадлангийн салаануудтай байгуулсан хадлангийн талбай ашиглах гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж, хадлан бэлтгэлийн явцад хяналт, шалгалт хийж ажиллалаа.
2026 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар:
12 хадлангийн салаа, 273 тонн байгалийн хадлан бэлтгээд байна.

СУМЫН ИРГЭДИЙН ӨВЛИЙН БЭЛТГЭЛД

Image

Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын хүрээнд Бүрэгхангай сумын хэмжээнд 2026 онд үйлдвэрлэлийн зориулалтаар хадлан хадах 18 иргэн, салаадтай хадлангийн гэрээ байгуулан ажиллаж байна.
Сумын Засаг даргын удирдлагын багийн хурлын шийдвэрээр 1 боодол өвсийг 11,000 төгрөгөөр худалдан борлуулахаар шийдвэрлэсэн.
Иймд малчид, иргэд та бүхэн гэрээ байгуулан хадлан бэлтгэж буй иргэн, салаадаас өвсөө худалдан авч, өвөлжилтийн бэлтгэлээ хангана уу.
⚠️ АНХААРУУЛГА
Энэ жилийн хувьд өвсний гарц шингэн байгаа тул хадлангийн гарц бага байх магадлалтай байна. Иймд иргэд, малчид та бүхэн өвөлжилтийн бэлтгэлээ эртнээс хангаж, шаардлагатай өвс тэжээлээ эртхэн татаж авахыг анхааруулж байна.
📌 Хадлангийн өвсийг зөвхөн Бүрэгхангай сумын иргэдэд олгоно. Гадны иргэдэд худалдахгүй.
Гэрээ байгуулж, хадлан бэлтгэж буй иргэн, салаадын нэр, хадлан хадаж буй газрын байршил, холбоо барих утасны дугаарыг доорх хүснэгтээс авна уу.
БҮРЭГХАНГАЙ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ӨВС, ТЭЖЭЭЛИЙН НӨӨЦ БҮРДҮҮЛЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Image

Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын хүрээнд сумын хэмжээнд өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэх, хэрэгцээг хангах зорилгоор Засаг даргын орлогчоор ахлуусан ажлын хэсэг Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт жил бүр үйлдвэрлэлийн зориулалтаар хадлангийн бүсэд байгалийн хадлан бэлтгэдэг хадлангийн салаануудтай хадлангийн талбай ашиглах гэрээ байгуулан ажиллаа.

ХАДЛАН БЭЛТГЭГЧДИЙН АНХААРАЛД

Image

Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт жил бүр үйлдвэрлэлийн зориулалтаар хадлангийн бүсэд байгалийн хадлан бэлтгэдэг хадлангийн салаа Засаг даргын Тамгын газартай хадлангийн талбай ашиглах гэрээ байгуулна уу.
Хугацаа: Зөвшөөрсөн талбайд гэрээний дагуу байгалийн хадлан бэлтгэх гэрээг 2026 оны 08 сарын 21- ний өдөр 11 цагт Засаг даргын Тамгын газарт байгуулна.
Жич:Өрхийн хэрэгцээндээ хадлан бэлтгэх малчин, мал бүхий өрхүүд гэрээ байгуулах шаардлагагүй болно.
Үйлдвэрлэлийн зориулалтаар хадлан бэлтгэх тохиолдолд хадлангийн талбайг холбогдох журмын дагуу гэрээгээр ашиглуулах боломжтой.
Анхаарах зүйл:
• Айлын өвөлжөө, хаваржааны орчим болон бусдын эзэмшил, ашиглалтад байгаа талбайд зөвшөөрөлгүйгээр хадлан бэлтгэхгүй байх.
• Гэрээ байгуулахгүйгээр үйлдвэрлэлийн зориулалтаар хадлан бэлтгэхгүй байхыг анхаарна уу.
• Өөр сумын хадлангийн салаа оруулахгүй байх.
Холбоо барих: Газрын даамал Б.Нямдорж /88759209/
БГТАХМ Б.Өгийдалай /99958862/
БҮРЭГХАНГАЙ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ХОРШООДЫН АНХААРАЛД

Image

Жижиг, дунд үйлдвэрийн газрын даргын 2026 оны А/85 дугаар тушаалаар улсын хэмжээнд “Хоршоодын хөгжлийн үнэлгээ зохион байгуулах” ажил зохион байгуулагдаж байна.
Бүрэгхангай сумын хэмжээнд хоршоодын хөгжлийн үнэлгээний ажил 50% хэрэгжилттэй явагдаж байна.
Иймд малчид, хоршоологчид та бүхнийг уг үнэлгээнд идэвхтэй хамрагдаж, үнэлгээний ажлыг зохион байгуулахад хамтран ажиллахыг уриалж байна.
🤝 Хоршооны хөгжилд гишүүн бүрийн оролцоо чухал.
МАЛЧИД, ХОРШООЛОГЧИД ТА БҮХЭН ИДЭВХТЭЙ ХАМРАГДАНА УУ!

ИРГЭДИЙН АНХААРАЛД

Image

Аймгийн Засаг даргын “Булганы сэргэлт” хөтөлбөрт тусгасан орон нутагт үйлдвэрлэлийг бий болгож, үйлчилгээг сайжруулан, бизнесийн таатай орчныг бүрдүүлж, ажлын байр нэмэгдүүлэх зорилгын хүрээнд доорх тоног төхөөрөмжүүд суманд ирээд байна.
Үүнд:
✔️ Гутал засварын тоног төхөөрөмж
✔️ Гар утас засварын тоног төхөөрөмж
Дээрх тоног төхөөрөмжийг хариуцан ажиллуулж, бизнес эрхлэх, үйл ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой иргэд 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн дотор хүсэлтээ ХЖДҮХАХ мэргэжилтэн Б.Оюунчимэгт өөрийн биеэр авчирч өгнө үү.
📌 Хүсэлт гаргагч дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
▪️ Тухайн тоног төхөөрөмжийг ажиллуулах чадвартай, мэргэжлийн үнэмлэхтэй байх
▪️ Үйл ажиллагаа явуулах өөрийн байртай байх
▪️ Тогтмол үйл ажиллагаа явуулах боломжтой байх
▪️ Сумын харьяат иргэн байх
📞 Лавлах утас:
ХЖДҮХАХ мэргэжилтэн Б.Оюунчимэг — 99418814

ХОРШООГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ЗАРЛАГДЛАА

Image

Хоршоог хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээлийн төслийн материалыг
2026 оны 04 дүгээр сарын 20-ноос 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 18:00 цаг хүртэл
Засаг даргын Тамгын газрын 16 тоот өрөөнд хүлээн авч байна.
📍 Хариуцсан мэргэжилтэн: Хүнс, жижиг дунд үйлдвэрлэл, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Оюунчимэг
💰 ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ
* Зориулалт: Хоршоог хөгжүүлэх
* Хугацаа: 60 хүртэлх сар
* Үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацаа: Эхний 12 сар хүртэл
* Хүү: Жилийн 3%
🏭 ДЭМЖИХ САЛБАР, ЧИГЛЭЛ
1. Хоршоо, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ
* Ахуйн үйлчилгээний төв байгуулах, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах
* Зочид буудал, зоогийн газар, супермаркетийн үйлчилгээ
* Гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэл
* Туслах аж ахуй (гахай, тахиа, зөгий гэх мэт)
* Иж бүрэн авто засварын төв
* Барилгын материал үйлдвэрлэл
* Сав, баглаа боодол үйлдвэрлэл
* Баяжуулсан болон органик бүтээгдэхүүн
* Оёмол бүтээгдэхүүн
* Мод, модон бүтээгдэхүүн
* Эсгий эдлэл
* Гурилын үйлдвэр
* Шинэ техник, технологи, инноваци нэвтрүүлэх
2. Газар тариалан
* Хүлэмжийн аж ахуй
* Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах, боловсруулах
* Техник, тоног төхөөрөмж
* Механикжсан зоорь, агуулах байгуулах
3. Мал аж ахуй
* Мах, махан болон дайвар бүтээгдэхүүн боловсруулах
* Арьс шир боловсруулах
* Ноос, ноолуур боловсруулах
* Малын тэжээл үйлдвэрлэх
* Мал эрүүлжүүлэх
* Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх
* Эрчимжсэн болон хосолсон аж ахуй байгуулах, үүлдэр угсаа сайжруулах
* Мал нядалгааны цех, хөргүүртэй агуулах байгуулах
* Малын эмийн сан байгуулах
4. Байгаль орчин, аялал жуулчлал
* Хог хаягдал дахин боловсруулах
* Мод үржүүлгийн газар байгуулах
* Аялал жуулчлалын үйлдвэрлэл, үйлчилгээ
* Орон нутгийн онцлог шингээсэн бэлэг дурсгал, брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэх