Боловсролын салбарын шинэчлэлийн хүрээнд цахим платформ хэрэгжүүлж байгаатай холбогдуулан сурагчдыг сурч хөгжих орчин бүрдүүлэх зорилгоор нөхөн хангалтын зардлаар 70 сая төгрөгийн үнэ бүхий 30 ширхэг сурагчийн зөөврийн жижиг компьютер, багшийн толгой компьютер 1 ширхэг, WIFI цацагч төхөөрөмж 1 ширхэг, 65 инчийн ухаалаг самбар 1 ширхэгийг авч цахим анги бий болгон сурагчдын хичээл сургалтад ашиглаж эхэллээ.


Цахим танхим шинээр нээсэн нь Suraad.mn, Eduten, Person хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломжийг багш сурагчдад олгож байна.


Мөн сургуулийн нөхөн хангалтын зардлаар сургууль, дотуур байрны интернэт орчинг шинэчилж утасгүй интернэт сүлжээг бүрэн шийдвэрлэлээ.
Хүүхэд бүрийн сурч хөгжих үйлсэд нь өндөр амжилт хүсье.

Сэтгэгдэл үлдээх