Ерөнхий боловсролын сургууль


Image

Ардын хувьсгал ялсны дараахан улс төр нийгэм эдийн засгийн олон өөрчлөлтүүд хийж эхэлсэн. Эдгээрийн нэг нь орон нутагт ардын сургууль олноор байгуулсны дотор 1925 онд Богд Хан уулын Сазан Бүрэг уулын хошуунд бага сургуулийн тэнхимийг байгуулж даргаар Гомбонасан, сургагч багшаар Дагва нар ажиллаж эхэлсэн байна.Бүрэгхангай сумын Ерөнхий боловсролын сургууль нь өнөөдрийн байдлаар мэргэжлийн 20 багш, 19 ажилтантай сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд мэргэжлийн багшаар бүрэн хангагдсан нийт багш нарын 40% нь мэргэжлийн зэрэгтэй багш нар ажиллаж байна.

2021 онд ЭЕШ математикийн хичээл аймгийн дунджаас дээгүүр, 2022 онд Математикийн хичээл улсын дунджаас дээгүүр, Англи хэл аймгийн дундаж онооноос дээгүүр, 2023 онд Монгол хэл аймаг улсын дунджаас дээгүүр үнэлэгдээд байна. Захиргаадалтын сүүлийн жилүүд болох 80-д оны сүүлчээр сурагчдын тоо оргил үедээ буюу 430-д хүрч байсан. 1995 онд Бүрэгхангай сумын Суурь боловсролын сургууль нь Монгол Улсын Гарамгай баатар Л.Дандарын нэрэмжит болсон. Булган Аймгийн Засаг Даргын 2016 оны 04-р сарын 14 ны өдрийн А/169 тоот захирамжаар Суурь боловсролын сургуулийг Бүрэн дунд сургууль болгон өөрчилсөн түүхтэй.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх