Алтангадас одонт Булган аймгийн Бүрэгхангай сумын түүхт 100 жилийн ойн баяр наадам Монгол Улсын Гарамгай баатар Л.Дандарын талбайд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлснээр ёслол төгөлдөр эхэллээ. Цэцэг өргөх ёслолын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Булган аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат, Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, Бүрэгхангай сумын ИТХ-ын дарга Ж.Отгонтуяа, Бүрэгхангай сумын Засаг дарга М.Бадам, Монгол Улсын Гарамгай баатар Л.Дандарын хүү Ганбаатар, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төв Нийслэлийн өмчит үйлдвэрлэлийн газрын дарга МУ-ын Гарамгай баатар Л.Дандарын ач охин Ганбаатарын Гангамөрөн, Зэвсэгт хүчний 186-р ангийн үлээвэр найрал хөгжим, Бүрэгхангай сумын иргэд хөдөлмөрчид оролцлоо.
Гарамгай баатарын төрсөн нутаг
Газрын диваажин Баянхангай
Сэтгэгдэл үлдээх