Байгаль орчноо хамгаалж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс урьдчилан сэргийлэхэд таны оролцоо чухал.
Өрх бүр үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж, түймэр алдахгүй байх нөхцөлийг хангах
Түймэр унтраах багаж хэрэгслийг бэлтгэх
Хуурай өвс, ургамлын хучаас, тариалангийн талбайн сүрэл, хог ургамал, өтөг бууцыг шатаахгүй байх
Автомашин, тээврийн хэрэгслийн янданг оч баригчтай болгох
Түлсэн гал, асаасан чүдэнз, татсан тамхиа бүрэн унтрааж байхыг сануулж байна.
Та ой, хээрийн түймэр гарсан тохиолдолд Онцгой байдлын алба болон орон нутгийн төрийн захиргааны байгууллагад яаралтай мэдээлж иргэний үүргээ биелүүлээрэй

Сэтгэгдэл үлдээх