Дэрст багийн Иргэдийн нийтийн хурал 70 хувийн ирцтэй хуралдлаа. Тус хуралдаанаар багийн Засаг дарга Э.Эрдэнэбулган 2023 он болон энэ оны хагас жил.ийн тайланг видео хэлбэрээр танилцуулж, ЗДТГ-ын албан хаагчид цаг үеийн мэдээлэл хийлээ. Мөн тус багийн газар нутагт уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг 4 компани ирж мэдээлэл хийн, иргэдийн асуултад хариулж санал хүсэлтийг сонслоо.
Хурлын үеэр Төсөв, төрийн сангийн мэргэжилтэн Янжинмаа иргэдээс Бүрэгхангай суманд 2025 онд Орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэж ажлын саналыг цахим болон цаасан хэлбэрээр авлаа. Үүнд малын тоо толгойн хөрөнгөөр хийгдэх 4 ажил, орон нутгийн хөгжлийн сангаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний 17 ажлын саналыг авлаа.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж
Төсөв, төрийн сангийн мэргэжилтэн Г.Янжинмаа
Холбоо барих утасны дугаар-99585490
Цахим шуудан-D3103001714@gmail.com
Ингэснээр иргэдийн амьдрах таатай орчин бүрдэж, Бүрэгхангай суманд хийгдэх бүтээн байгуулалтын тоо нэмэгдэх юм.
Сэтгэгдэл үлдээх