"Харгалын хүчтэн" бөхийн холбооны нэрэмжит өсвөр үеийн аварга шалгаруулах Арванхоёрдугаар сарын барилдаан амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд 15 сумын 130 хүүхэд зургаан насны ангиллаар хурд, хүч авхаалж самбаагаа сорин барилдлаа.
6-7 насны ангилалд Бүрэгхангай сумын ЕБС-ийн 1-р ангийн сурагч Өрнөхбаярын Одбаяр 17 даван түрүүлж, 12-13 насны ангилалд Бүрэгхангай сумын ЕБС-ийн сурагч Отгонбаатарын Цогтбаатар шагналт 6-р байранд шалгарлаа. Мөн 16-17 насны өсвөрийн бөхчүүдээс "Уран Гараа Дэвээ" шагналын эзнээр Азжаргалын Түвшинжаргал нар тус тус шагнагдлаа.



Бүрэгхангай сумын бөхийн дасгалжуулагч багш Зол-Эрдэнийн удирдлага дор 18 хүүхэд тус барилдаанд барилдаж, багийн нийлбэр дүнгээр ТАВДУГААР байранд шалгарлаа.
Эцэг эхчүүд, дасгалжуулагч багш болон өсвөрийн бөхчүүддээ талархал илэрхийлж, спортын өндөр амжилт хүсэн ерөөе.
Сэтгэгдэл үлдээх