Хүнс, хөдөө аж ахуй, мал эмнэлэг


Image

🇲🇳Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрст багийн малчин Батцэндийн Балганы гэр бүл модон могой жилийн босгон дээр "УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ"-өөр шалгарлаа.

🎖️Шагналыг Булган аймгийн Засаг даргын орлогч О.Ундрах, Булган аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Ч.Амгалан, Бүрэгхангай сумын удирдлагууд гардууллаа.

👏Буянтай буурал аавынхаа малч ухааныг өвөлж, ураг удмынхаа нэрийг өндөрт өргөж яваа дүүгийнхээ баярыг хуваалцахаар Увс аймгийн Малчин сумаас ах дүү нар нь хүрэлцэн ирсэн байна.

💯Энэ жил Увс аймгийн малчин сумын түүхт 100 жилийн ой тохиож байгаа. Ахан дүүс нь Төрөлх сумынхаа ойгоор УЛСЫН АВАРГА дүүгийнхээ гэр бүлийг дагуулаад сайхан наадна хэмээн бахархал дүүрэн ярьж байлаа .

👏Эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж, ашиг шим, тоо толгойг нэмэгдүүлэн малч ухаан, туршлагаараа манлайлж, УЛСЫН АВАРГА МАЛЧИН өрх хэмээх эрхэм алдар хүртсэн танай гэр бүлд халуун баяр хүргэж аз жаргал эрүүл энхийг хүсэн ерөөе.

БУЯНТ МАЛ СҮРЭГ ТАНЬ ТҮМ БУМААР ӨСӨХ БОЛТУГАЙ

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх