Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогийн "Таван эрдэнэ" нэвтрүүлгийн нэрэмжит мянга мянган жилийн түүхт малчин түмнээ алдаршуулдаг "АЛТАН ТУГАЛЫН ЭЗЭН"-ээр Бүрэгхангай сумын Цахт багийн малчин, Аймгийн аварга малчин өрх Отгоны Бадралын гэр бүл шалгарлаа.
Шагналыг Монголын Радиогийн нийгмийн нэвтрүүлгийн албаны дарга П.Нямлхагваар ахлуулсан ажлын хэсэг, Аймгийн ИТХ-ын төлөөлөгч М.Бадам, Бүрэгхангай сумын Засаг дарга Э.Эрдэнэбулган, Хөдөө аж ахуйн тасгийн дарга Д.Наранцацралт нар гардууллаа.

2009 онд мянгат малчин, 2016 онд сумын аварга малчин өрх, 2021 онд аймгийн аварга малчин өрх цолыг хүртсэн.

Буянтай буурал аавынхаа малч ухааныг өвөлж, ёс заншил, өв уламжлалаа тээж буй удам дамжсан ажилч хөдөлмөрч малчин танд болон танай гэр бүлд баяр хүргэж, аз жаргал эрүүл энхийг хүсэн ерөөе.

БУЯНТ МАЛ СҮРГИЙН ТАНЬ АРИУН ЦАГААН БУЯН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ
Сэтгэгдэл үлдээх